FIBA Монголын сагсан бөмбөгчдөөр бахархаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын сагсан бөмбөгийн хөгжил нь нууц биш. Мөнх тэнгэрийн орны хувьд яг одоо улам бүр тодорхой болж байна" хэмээн Дэлхийн сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас тодорхойлжээ.
Мөн манай сагсан бөмбөгч Тунгалагийн Санчир, Ариунболдын Ананд, Шаравжамцын Энхийн-Од, Нямжавын Нандинхүсэл нарыг онцолж тэдний тухай нийтэлсэн байна.