Тэрбум мод: Жимс, жимсгэнийн талбайг 13.5 мянган га-гаар нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-04-07 17:13:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд жимс, жимсгэнийн үйлдвэрлэлд тариалах талбайг 13.5 мянгаар нэмэгдүүлж, 20 мянган га-д хүргэнэ.


Энэ талаар “Тариалангийн сэргэлт-2023” чуулганы салбар хуралдаан дээр Монголын Жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал мэдээлсэн юм. Ингэснээр 24 сая жимс, жимсгэний мод тариалах юм. Мөн 21.8 мянган км газарт тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах аж. Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн дүүргүүдэд агро-ойн аж ахуй байгуулж, 128.2 сая ширхэг жимс, жимсгэнийн мод тариалахаар төлөвлөжээ. 


Харин нийслэлийн хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс, жимсгэнэ тариалсан талбайг 100 га-гаар нэмэгдүүлж, Жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөж буйг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг мэдээлж байна


相关新闻