"Эрдэм боловсролтой Бүрэгхангайчууд" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга М.Бадам өнгөрсөн 4 жилд "Эрдэм боловсролтой Бүрэгхангайчууд" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд Бүрэгхангай сумын дунд сургуулийн сурагчдын тоог 300, дотуур байрны хүүхдийг 110 болголоо.
Гурван жилийн өмнө тус сургууль 172 хүүхэдтэй, дотуур байр 50 хүүхэдтэй байсан. Мөн 12 жилийн бүрэн дунд сургууль болгосон. Энэ нь сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт хүүхдийн тоог нэг дахин нэмэгдүүлнэ гэсэн заалт зуун хувь хэрэгжиж байгаа нь юм. Цаашид сургуулийн хүүхдийн тоог улам нэмэгдүүлнэ.
П.Батням