ӨМНӨГОВЬ: Хугацаат цэргийн алба хаагчдаа эргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад
/МОНЦАМЭ/ Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж байгаа цэргийн алба хаагчдаа эргэж, Өмнөговь аймгийн Засаг дарга
болон бусад албаны хүмүүс уулзалт зохион байгууллаа.
Тодруулбал, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга
Б.Батдорж, цэргийн штабын дарга хурандаа Д.Эрдэнэбаяр, болон сумдын ЗДТГ-ын
дарга нар Хилийн цэргийн … дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй Өмнөговь аймгийн харьяат байлдагчдаа эргэж Сулинхээрийн отрядад ажиллалаа.
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин, хурандаа Э.Халтарын нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Сулинхээрийн отрядад эр
цэргийн албаа нэр төртэй хааж байгаа дайчдадаа аймгийн удирдлага халуун
талархал илэрхийлэн, Монгол Улсын оршин тогтнохуй, үндэсний аюулгуй байдал, улсын
өмнөд хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж буй ангийн бие
бүрэлдэхүүнд Монгол Улсад Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн
ойн баярын мэндийг хүргэлээ.
Тус ажлын бүрэлдэхүүн ангийн цэргийн байр, сургалтын орчинтой танилцаж, харьяа сумдын
цэргүүдээ хүлээн авч уулзалт зохион байгуулж, аймгийн Засаг дарга гарын бэлгийг гардуулж, байлдагчдыг ар гэртэй нь цахимаар уулзууллаа.
Хугацаат цэргийн алба хаагч Г.Лхагва-Очир
Би
Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас 2022 оны 2 дугаар ээлжийн хугацаат цэргийн
албанд татагдан ирсэн. Миний хувьд Хугацаат цэргийн албанд татагдан ирснээр
ажил хөдөлмөр, тэсвэр тэвчээрийг олж сурсан. Сүүлийн үеийн залуус цэргийн
албанд татагдан алба хааж ирээдүйд өөрийгөө ямар эр хүн болох вэ гэдгээ
тодорхойлж аваасай гэж боддог. Их олон чадварыг эзэмшдэг юм байна. Нэгдүгээр ээлжээр ирсэн алба хаагч нартайгаа ч сайхан танилцаж
нөхөрлөлөө. Гэр орон, дотны хүмүүсээ эхлээд бага зэрэг санаж байсан ч одоогоор
санахаа байсан. Санах ч зав гарахгүй ажиллаж хөдөлмөрлөж байна. Өмнөговь
аймгийн Засаг дарга болон сумын ЗДТГ-ынхан маань эргэж ирлээ. Маш их баяртай
байна. Нийт алба хааж байгаа байлдагч нартаа болон ирсэн нутгийн удирдлага та
бүхэндээ маш их баярлалаа. Мөн ах дүү төрөл садандаа мэнд дэвшүүлье. Би албаа
сайн хааж байна. Монгол Улсынхаа төлөө зүтгэе.