ДОРНОГОВЬ: “Мандах наран-5” хорооллын барилгын ажил 80 гаруй хувьтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Иргэдийг орон сууцаар хангах зорилтын хүрээнд Сайншанд хотод барьж буй “Мандах наран-5” хорооллын барилгын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
Тус барилгын хийц нь зуун хувь бүрэн цутгамал гэдгээрээ онцлогтой. Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам батлагдаж, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Сайншанд, Замын-Үүд сумын нутагт хоёр өрөө бүхий 288 айлын дөрвөн блок түрээсийн орон сууцыг 2021-2023 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөгийн хөгжлийг хангах үүднээс 10 мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн аж.