ДОРНОГОВЬ: Сайншанд сумын хүн ам жил бүр өсөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-21 12:46:06

Сайншанд/МОНЦАМЭ/. Шинэ зуун гарахын өмнөхөн буюу 1996 оны үед Дорноговь аймгийн төв Сайншанд хот 4000 гаруй өрхтэй 18000 гаруй хүн ам, 44000 толгой малтай байжээ.

Тэгвэл  энэ  оны дөрөвдүгээр сарын байдлаар Сайншанд хотын хүн ам 28 мянга гаруй болж, орчин үеийн сургууль, эмнэлэг, соёл үйлчилгээ үйлдвэр аж ахуйн газруудтай  хот болжээ.

Засгийн газраас Дорноговь аймагт шинэ төмөр зам, газрын тосны үйлдвэр байгуулахаар томоохон төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү бүтээн байгуулалтыг дагаж хүн ам суурьших бизнес хөгжих эхлэл тавигдаж байна хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.

相关新闻