“Ulaanbaatar Super Quest” тэмцээнд Японы баг түрүүлж, 10 мянган ам.долларын шагнал хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын "UG арена" цогцолборт 3×3 сагсан бөмбөгийн "Ulaanbaatar Super Quest" тэмцээн хоёр өдөр болж, өндөрлөлөө.
Нийт 12 баг оролцсон тус тэмцээний тэргүүн байрын хоёр баг Манилагийн Их дуулга тэмцээний эрх авах байв.
Хагас шигшээ тоглолтууд манай багуудын хувьд тун харамсалтай үр дүнтэй өндөрлөсөн байна.
"Ulaanbaatar MMC Energy" ялах
боломжоо багахан алдаанаас болж алдсанаар хагас шигшээд Японы "Utsunomiya
BREX" багт 21:17 харьцаагаар хожигджээ. Нөгөө хагас шигшээд ч "Sansar
MMC Energy" баг Хятадын "Futian"-д 18:15 гэсэн онооны харьцаагаар
ялагдлаа.
Аваргын
төлөө шигшээ тоглолтод Япон, Хятадын багууд өрсөлдсөнөөс Японы "Utsunomiya
BREX" түрүүлж, 10.000 ам.доллар, Хятадын "Futian" үзүүрлэж, 5000
ам.долларын шагнал хүртсэн байна.
Тэмцээний
Шилдэг тоглогчоор "Utsunomiya BREX" багийн Marko Milaković шалгарчээ.
Шидэлтийн
тэмцээний аваргаар Saitama багийн Petar Sucur тодорлоо.
"Ulaanbaatar MMC Energy", "Sansar MMC Energy" багууд энэ сарын 29-нд "Utsunomiya 2023" Их Дуулга тэмцээнд оролцох юм.