ДАШТ-д 104 орны ширэн бээлийтнүүд нударга зөрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаахан хоногийн дараа Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ эхэлнэ. Ирэх тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болох тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа юм.
Ташкентын
ДАШТ-д долоон дэлхийн аварга зодоглоно. Үүнд: Казахстаны Сакен Бибосынов,
Софиан Омиха (Франц), Томоя Цүбои, Севонретс Оказава (хоёул Япон), Лорен
Альфонсо (Азербайжан), Йоэнлис Эрнандес Мартинес, Хулио Ла Круз (хоёул
Куба) нар хүч үзнэ.
Харин
АНУ, Герман, Их Британи, Нидерланд, Филиппин, Швед, Ирланд, Польш, Украин зэрэг
улсын тамирчид оролцохгүйгээ мэдэгдэж, бойкот зарлаад байгаа.
Энэ
талаар ДАШТ-ийг зохион байгуулах улсын буюу Узбекистаны шигшээ багийн
дасгалжуулагч Рахматжон Рузиохунов “Эсэргүүцэл зарлаж, Ташкент хотод ирээгүй
шигшээ багууд бидэнд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. АНУ-ын баг гэхэд зөвхөн 80
кг-ын жинд л сайн тамирчинтай. Тийм болохоор Америкийн баг ирсэн ч ширүүн өрсөлдөөн
үзүүлж чадахгүй байсан. Энэ удаагийн ДАШТ-д 104 орон оролцоно шүү дээ. Хэрэв
104 орон эсэргүүцэл хийгээд 14 орон оролцох байсан бол байдал өөр байх байсан.
Тэгвэл ДАШТ-ий нэр хүнд, түвшин уналаа гэж хэлж болно. Аравхан орон ирээгүй
гээд 104 орон оролцож байгаа тэмцээнд ямар ч нөлөө байхгүй” гэжээ.
Дөрвөн
олсны дундах ширэн бээлийтнүүдийн тулаанд хэдийнээс Кубын нударган зодоончид
гайхагдсаар ирсэн түүхтэй. Кубын боксчид оролцсон ДАШТ дандаа үзүүштэй
байдгаараа онцлог.
Энэ
удаа ч сонирхогчдын боксын их гүрэн Кубын шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлалаа.
Тэд бүх жинд өрсөлдөх юм.
Кубын
шигшээ баг:
Алехандро
Кларо (48 кг),
Эрислан
Ромеро (51 кг),
Йосбани
Вейтия (54 кг),
Сайдель
Орта (57 кг),
Эрисландис
Альварес (60 кг),
Ласаро
Альварес (63,5 кг),
Роньель
Иглесиас (67 кг),
Хорхе
Куэльяр (71 кг),
Йоэнлис
Эрнандес (75 кг),
Арлен
Лопес (80 кг),
Нельсон
Уильямс (86 кг),
Хулио
Сесар Ла Крус (92 кг),
Фернандо
Арсола (+92 кг).
Жин болгонд шилдэг тамирчин байгаа ч Кубын багаас хамгийн алдартай нь олимпын хошой аварга, дэлхийн таван удаагийн аварга Хулио Сесар Ла Крус юм. Мэргэжилд 2 тулалдаж, 2 ялалтыг хүнд цохилтоор байгуулсан тэрбээр энэ удаагийн ДАШТ-д 92 кг-ын жинд өрсөлдөх юм.