Дээд зиндаанд түрүүлсэн 11 сүмоч банцүкэд бичигджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Экс озэки Асанояма, экс сэкивакэ Ичиножёо нар Нацү башёгийн өнөөдөр гарсан банцүкэд дээд зиндаанд эргэн ирэхээр болж байна.
Ингэснээр
макүүчид эзэн хааны цом гардаж байсан Тэрүнофүжи, Такакэйшо, Митакүэми,
Кирибияма, Вакатакакагэ, Тамаваши, Дайэйшёо, Шёодай, Абэ, Ичиножёо, Асанояма
гэсэн 11 сүмоч банцүкэд бичигдсэн нь сүмогийн түүхэн үзүүлэлт болоод байгаа юм.
Тавдугаар сарын 14-28-нд Токиод болох зуны тэмцээн сүмо сонирхогчдын анхаарлыг татаж байна.