Уран гулгагч С.Акатьева: Удахгүй би Монголд сонирхолтой аялал хийх болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны
Алматы хотын мөсөн талбайд өчигдөр Этери Тутберидзегийн “Мөсөн дээрх аваргууд”
шоу болжээ.
Этеригийн
багт дэлхийн хошой аварга Евгения Медведева, Морис Квителашвили, Элизабет
Турсынбаева нар нэмэгдсэн төдийгүй Елизавета Туктамышева, Софья Акатьевагаас
гадна олимпын гурван аварга болох Алина Загитова, Камила Валиева, Анна
Щербакова нар уран сайхны үзүүлбэрээр Казахстаны спорт сонирхогчдыг баярлуулсан
байна.
Ингээд
“Team Tutberidze” багийн том аялан тоглолт өндөрлөх шатандаа орж байгаа ажээ.
Үнэндээ ирэх амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 6, 7-нд Монголын мөрөөдөл биелүүлэх "Мөсөн өргөө"-нд шоугаа үзүүлснээр тамирчдын энэ жилийн улирал дуусах юм байна.
Улаанбаатарт
болох Оросын уран гулгалтын оддын шоуг Монголын Биеийн тамир, спортын
улсын хороо, ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран зохион байгуулж байгаа
юм.
Шоуны дараа энэ жилийн ОХУ-ын аварга Софья Акатьева “Телеграмм” сүлжээнд “Удахгүй би Монголд сонирхолтой аялал хийх болно. Улаанбаатарт уулзацгаая” гэж фэнүүддээ мэндчилгээ дэвшүүлжээ.
Урьд нь тэрбээр Монголын шоунд оролцох талаараа сэтгүүлчдэд “Монголд хэзээ ч очиж байгаагүй. Ер нь гэрээсээ ийм хол анх удаа л явж үзэх гэж байна. Улаанбаатар хот, монгол үзэгчид, "Мөсөн ордон" нь ямархуу болохыг хармаар байна. Одоо дасгалжуулагч нартайгаа хамт Монголд үзүүлэх үзүүлбэрээ бэлтгэж байна” гэж байсан юм.