Б.Чинзориг өрсөлдөгчөө 5:0-ээр ялав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ явагдаж байна.
Энэ сарын 14-нд өндөрлөх тус ДАШТ-ий
хоёр дахь өдөр буюу өчигдөр рингэнд манай нэг тамирчин өрсөлдлөө.
63.5 кг-ын жинд ОУХМ Б.Чинзориг эхний
тулаанаа Австралийн Макс Макклеритай хийж, шүүгчдийн 5:0 гэсэн саналаар илт давуугаар ялжээ.
Түүнд шүүгчид 30:27, 30:27, 30:26,
30:27, 30:27 оноо өгсөн байна.
Дараагийн тойрогт Камеруны Мохамед Али
Омарутай хүч үзнэ.