Боксын ДАШТ-ий шагнал жил ирэх тутам нэмэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ Узбекистаны Ташкент хотод үргэлжилсээр.
Энэ удаагийн ДАШТ сонирхогчдын бокс
төдийгүй сонирхогчдын спортын түүхэнд хамгийн өндөр буюу 5,2 сая ам.долларын
шагналын сантай болж байгаагаараа онцлогтой.
Нийт
13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Мөнгөн медальтай
тамирчин 100 мянган ам.доллар, хүрэл медальтан 50 мянган ам.доллар хүртэх юм.
Гэвч энэ тоо явцын дунд нэмэгдсээр байна.
Тухайлбал, Казахстаны Боксын холбооны
удирдлага түрүүлсэн боксчиндоо 100 мянган ам.доллар нэмж өгөхөө тэмцээн
эхлэхийн өмнө мэдэгдсэн.
Харин Олон улсын боксын холбооны (IBA)
ерөнхийлөгч Умар Кремлев энэ талаар ба нэгэн шинэ мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Бидний зорилго бол боксчдод боксын спортынхоо ачаар мөнгө авдаг байх боломжийг олгох. Шагналын сан болгоноос 10 хувийг нь дасгалжуулагч нарт шилжүүлнэ. 2025 оны дэлхийн аваргын тэмцээнээс эхлэн аваргууд 400 мянган ам.долларын шагнал хүртэнэ. Харин 2027 оны ДАШТ-ээс жин тус бүрийн аваргууд нэг сая ам.доллар авах болно. Мөнгөн медальтнууд 500 мянга, хүрэл медальтнууд 250 мянган ам.долларын шагналтай” гэж мэдэгдээд байна.