Б.Чинзориг 2 дахь ялалтаа авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-05 09:30:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ташкент-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63.5 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Чинзориг уржигдар Австралийн Маклериг 5:0-ээр ялсан юм.

 

Тэрбээр өчигдөр болсон хоёр дахь тулаандаа Камеруны Мохамед Оумароутай хүч үзэж, 5:0-ээр илт давуугаар яллаа.

 

Манай боксчин маргааш 1/8 шигшээд Туркменистаны Хурсанд Имангулиев, Конгогийн Муламба Мбайя нарын хэн ялсантай өрсөлдөнө.

 

Харин дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий 48 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ Мароккогийн Эссади Хамзатай тулалдаж, 1:4-өөр ялагдал хүлээснээр үзэгчдийн суудалд шилжжээ.

相关新闻