Зөн билэгч Елена Голунова Монголд ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова энэ сарын 8-нд Монголд зочилно.
Тэрбээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан бөгөөд өнгөрсөн жил анх удаа манай улсад зочилж, өвөг дээдэстэйгээ холбогдоод явсан юм.
Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг харж, үхэгсдийн ертөнцөд нэвтэрдэг гайхамшигт чадвартай Сибирийн удам дамжсан шидтэнийг энэ удаад зөвхөн түүнд л сонсогддог дуу хоолой Монгол руу татан эргэн ирэхээр болсон гэнэ. Тэрбээр энэ сарын 10-ныг хүртэл Монголд зочилно.
Ж.Болор
注释