Ц.Цэвээнхэрлэн Балдорж шагналын эзэн боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын эзнээр "Засгийн газрын мэдээ" сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн тодорлоо.
Тэрбээр байгаль орчны чиглэлээр олон жил цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байгаа сэтгүүлч гэдгийг олон уншигч мэднэ. Байгалийн эсрэг түрэмгийлсэн хэн бүхний эсрэг байж, ард түмнийхээ дуу хоолой болдог Ц.Цэвээнхэрлэн бол "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлсэн уран бүтээлч юм. Тэрбээр энэ жил "Чонон сүргийн сүүлийн өчил" нийтлэлээрээ мэргэжил нэгтнүүдээ манлайлж, БАЛДОРЖ шагналын эзэн боллоо.
"Эрхлэгчээсээ би байгаль орчны сэдвийг өвлөж авсан. Байгалиа хамгаална гэдэг сэтгэл шаардсан ажил. "Өнөөдөр"-ийнхөө 20 жилийн ойгоор энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. Ашиг хонжоо хайлгүй алс ирээдүйгээ бодож байгаль орчноо хамгаалъя гэдэг эрхлэгчийнхээ үгийг л хэлмээр байна" хэмээв.
Түүний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулж, ажил хөдөлмөр, уран бүтээлийн өндөр амжилт хүслээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ