Завханы Засаг даргын анхны захирамж 80-аад хувьтай биелжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-11 10:05:19

Завхан аймгийн 44 байгууллага нэр хаягаа кирил болон үндэсний бичгээр хослуулан бичээд байна.

Завханы шинэ Засаг даргын анхны захирамж нь Улиастай сумын гудамж талбай, албан байгууллагуудыг нэр хаягаа шинэчилж кирил болон монгол бичгээр хослуулан бичихийг үүрэг болгожээ. Захирамжийн хэрэгжилтийг хянаж үзэхэд Улиастайн нийт 56 байгууллагаас 44 байгууллага биелүүлж, хэрэгжилт 78,5 хувьтай дүгнэгдлээ.

Уг шийдвэрийн хэрэгжилтийг Улиастай сумын бүх цэцэрлэгүүд түрүүлэн хангаж бусдыгаа манлайлжээ. Аймгийн Засаг даргаас хаягаа шинэчлээгүй байгууллагуудад 09 дүгээр сарын 10-ний дотор захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Б.Мягмарсүрэн

 

相关新闻