Онлайн ДАШТ-д Монголын баг тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-13 12:15:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахал гарснаас хойш таеквондогийн зарим төрлийн тэмцээнүүд онлайнаар зохион байгуулагддаг болсон байна.


Энэ сарын 10-нд Германд зохион байгуулагдсан ТҮЛЬ болон ХОСЕНЬ СҮЛЬ-ийн төрлөөр зохиогдсон “ОНЛАЙН ДАШТ-2023” тэмцээнд Монгол Улсын баг оролцож,18 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүн байрт шалгарч бусад өрсөлдсөн орнуудаа манлайллаа.


Амжилтууд:

Эмэгтэй 9-10 нас 3,4-р зэрэг

Ц. Алтансувд алт,

Эрэгтэй 9-10 нас 3,4-р зэрэг

Ч.Мөнх-Оргил алт,

Б.Түшигхангай мөнгө,

Холимог багийн түль 9-10 нас

Монгол алт,

Эмэгтэй 11-13 нас 3,4-р зэрэг

Р. Амин-Эрдэнэ

Эрэгтэй 11-13 нас 3,4-р зэрэг

Б. Содбаяр

Эрэгтэй 11-13 нас 1,2-р зэрэг

М.Тамир алт,

Эрэгтэй 14-15 нас 3,4-р зэрэг

М.Дөлгөөн алт,

Эрэгтэй 14-15 нас 1,2-р зэрэг

А.Төгсбилэг алт,

Т.Тэмүүлэн мөнгө,

Эмэгтэй 11-13 нас 1 дан

З.Цэлмүүн алт,

Эмэгтэй 14-15 нас 1 дан

Б.Хулан алт,

Эрэгтэй 14-15 нас 1 дан

Б.Ихбат алт,

Мө.Тэнгис мөнгө,

Эрэгтэй 18-34 нас 1 дан

А.Мэргэндарь алт,

Б.Отгонбаяр мөнгө,

Б.Баясгалан хүрэл,

Эмэгтэй 18-34 нас 1 дан

Л.Маралгоо алт,

Эрэгтэй 18-34 нас 2 дан

Б.Бишгарав алт,

9-10 нас хосен сүль

Монголын баг алт,

11-13 нас хосен сүль

Монголын баг алт,

18-34 нас хосен сүль

Монголын баг алт

相关新闻