XX зууны Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-06-14 16:53:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Галерейн холбооны нээлтийн үзэсгэлэн “Тара” арт галерейн шинэ танхимд энэ сарын 16-нд болно.


Тус холбооны нээлтийн үзэсгэлэнд XX зууны Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг дэлгэж буйгаараа онцлогтой.

 

Монголын Галерейн холбоо 2022 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн галерейнуудын нэгдсэн дуу хоолой болж тогтвортой үйл ажиллагаа явуулахад дэмжих ашгийн бус байгууллага юм.

 

Тус холбоо Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн бүх галерейд хүрч ажиллах, тэднийг олон улсын урлагийн холбоо, нийгэмлэгүүд болон төрийн байгууллагуудтай холбох, хамтарсан бодлого төлөвлөлт хийх, урлагийн зах зээлийн өөрчлөлт, арт менежмент болон дүрслэх урлаг дахь олон талт хөгжлийг дотоодод нэвтрүүлэх зорилготой.

 

相关新闻