Тав хоногийн дараа Хүүхдийн спортын наадам эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-15 10:06:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын Vll их наадмыг зургаадугаар сарын 19-29-нд Баянхонгор аймагт спортын 23 төрлөөр зохион байгуулна.


Хүүхдийн спортын зуны VII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөх аж. Тэмцээнийг 14 заал танхим, талбайг хамруулан зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд бэлтгэл ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Наадмын бэлтгэл ажилд төр, хувийн хэвшил, сайн дурын болон хүүхэд багачуудын хамтарсан 5000 орчим хүн оролцож байгаа юм байна.


Хүүхдийн спортын зуны VII наадмын бэлгэдлээр Монгол Улсад төдийгүй дэлхийд нэн ховордсон Мазаалай баавгайг сонгожээ. Мазаалайг сонгосон шалтгааныг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тайлбарлахдаа “Говийн мазаалай нь Монгол Улсад нэн ховор, зөвхөн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт 50 орчим тоо толгойтой байдаг. Говийн баавгайг энэ наадмын бэлгэдлээр сонгосон нь дэлхийд ховордсон мазаалай болон байгаль орчноо хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулах, хүүхэд багачуудад байгаль экологи, ан амьтдын талаар мэдлэг олгох зорилготой” гэсэн юм.

相关新闻