С.Батхуяг: Дэлхийд 2030 он гэхэд малын мялзан өвчнийг бүрэн устгахыг зорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад бог
малын мялзан өвчний тохиолдол энэ оны 6
дугаар сарын 14-ны байдлаар
9 аймгийн 24 сумын 30 голомтод бүртгэгдээд
байна.
Уг өвчнийг хянаж устгах, оношилж тандан тусгаарлах замаар арга хэмжээ авч буйг Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Уг өвчинтэй тэмцэх гол үйл ажиллагаа нь вакцинжуулж халдваргүйжүүлэх явдал. Бүх малыг вакцинжуулах шаардлага байгаа ч одоо байгаа 20 сая тун хүрэлцэхгүй байна гэв. Тиймээс юуны түрүү төл малыг вакцинжуулалтад хамруулах талаар олон улсын мэргэжилтнүүдтэй зөвлөлджээ. Энд эрсдэл бүхий зүүн болон говийн бүсийн 9 аймгийн сумдын 19 сая малыг хамруулж байна.
Бог малын мялзан өвчин нь дэлхий дахинд мал, амьтны өвчнөөс хамгийн хор хөнөөлтэйд тооцогддог байна. Тийм учир дэлхий дахинд 2030 он гэхэд бог малын мялзан өвчнийг бүрэн устгах зорилтыг НҮБ-ын ХХААБ, Дэлхийн Мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьж улс орнууд энэ өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж буйг Мал эмнэлэгийн ерөнхий газрын Тархвар зүй мэдээлэл, судалгаа, статистикийн газрын дарга С.Батхуяг мэдээллээ.
- Ази болон Африкийн
орнуудад бог мал нь амьжиргааны эх үүсвэр болдог учраас мялзан өвчин нэг тархаж
эхэлвэл 300 гаруй сая хүн хүнс, тэжээлээр
хомсддог тооцоог гаргажээ.
- Халдвар авсан мал эдгэрсэн ч дараа нь тээгч болон өвчнийг тараах боломжтой. Тийм учир дэлхий дахинд малын ноцтой өвчин мялзанг бүрэн устгах зорьж буйг мэдээллээ.
Монгол Улс
“Бог малын мялзан өвчинтэй тэмцэн
устгах стратеги”-ийг 2023-2025 онд хэрэгжүүлэхдээ
өвчний
эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүргийг 2 жил дархлаажуулж, 3 дахь
жилээс төл малыг вакцинжуулж байхаар болжээ.
Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлж, тэмцэх үйл
ажиллагааг хэрэгжүүлэхэд Мал эмнэлгийн байгууллагаас гадна бусад
оролцогч талууд, орон
нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд, малчид, ард иргэдийн
оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг Мал
эмнэлгийн ерөнхий газар мэдэгдлээ.
Тодруулга: Бог малын мялзан өвчин анх 2016 онд Монгол орны баруун бүсийн аймагт тархжээ. 2017 онд Засгийн газраас 10 сая малыг вакцинжуулах ажлыг хэрэгжүүлж өвчнийг дарж чадсан боловч 2019 оноос эхлэн Өмнөговь, Дундговь аймгаас салбарлан тархаж, одоогийн байдлаар төвийн бүсийн аймгуудад халдвар өндөртэй байна.
А.Мөнгөнтуяа