ЖДҮ: 655 ААН-ийн 96.7 тэрбум төгрөгийн зээлийн төслийг баталгаажуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-21 11:55:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн цахим системд нийт 96.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан 655 ААН төслөө баталгаажуулаад байна.


Үүнээс Улаанбаатар хотод 38.3 тэрбум төгрөгийн 192 төсөл ирүүлснээс сонгон  шалгаруулалтын  сүүлийн  шат буюу хорооны хурлын шатанд 8.6 тэрбум төгрөгийн 43 төсөл тэнцээд буйг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн хэлтсээс мэдээлэв.


ЖДҮ-гийн сонгон шалгаруулалтад нийслэлд 8.6 тэрбум төгрөгийн 43 төсөл тэнцээд байна.


Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон  ХХААХҮ-ийн сайдын энэ оны 02 дугаар сарын 2-ны тушаалаар баталсан хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг энэ оны 2 дугаар сарын 9-нөөс 3 дугаар сарын 10 хүртэл 30 хоногийн хугацаанд хүлээн авсан юм.


Төсөл ирүүлсэн салбарын ангилал:

Зээл олгох салбараар

Төслийн тоо

Хүсч буй зээлийн хэмжээ

1.

Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах

0

-

2.

Мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр

4

1,050,255,400

3.

Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах

1

100,000,000

4.

Хүнсний зориулалтын сав баглаа, боодлын үйлдвэр

7

1,761,623,240

5.

Хүлэмжийн аж ахуй- Мод, жимс, хүнсний ногооны үр үрслэгээ,  /Тэрбум мод хөдөлгөөн/

6

1,192,028,500

6.

Хүнсний зоорь, агуулах

10

2,446,331,107

7.

Оёмол бүтээгдэхүүн

8

856,465,960

8.

Арьс ширэн бүтээгдэхүүн

1

127,020,000

9.

Гоо сайхны бүтээгдэхүүн

2

205,000,000

10.

Гахай,шувуу, зөгийн аж ахуй

2

393,568,700

11.

Эрчимжсэн мал аж ахуй

1

199,000,000

12.

Мал эмнэлгийн үйлчилгээ

1

286,600,000

Нийт дүн

43

8,617,892,907

 

Эдгээр төсөлд зээл олгох эсэх эцсийн шийдвэрийг төсөл сонгон  шалгаруулах хороо (ТСШХ)-ны хурлаар хэлэлцэж, шийдвэрлэдэг байна. Хорооны бүрэлдэхүүнд ТББ-ын 4 төлөөлөл, төрийн байгууллагын 3, нийт 7 гишүүн багтдаг аж.


Хорооны хуралд төсөл хэрэгжүүлэгч нь төслөө өөрөө танилцуулж, хамгаалах ба сонгон шалгаруулалтын шат бүрээс авсан онооноос хамааран хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрддэг байна.

相关新闻