Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага хэвийн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-24 18:50:19
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээтэй гарсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Тодруулбал, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар зуншлага муу,  40 орчим хувьд дунд, 50 орчим хувьд буюу Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Улаанбаатарын нийт нутаг, Завхан, Архангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын зарим сумын нутгаар зуншлага хэвийн байгаа ажээ.

相关新闻