Нагоя башёгийн банцүкэг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-26 13:46:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр ирэх сарын 9-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг зарласан байна. Ёкозүна Тэрүнофүжи 12 башё дараалан зүүний магнайг тэргүүлж байна.

Такакэйшёо зүүн жигүүрт, Киришима баруунд бичигджээ. Мичинокү дэвжээний анхны озэки тэрээр Кирибаяма нэрээр бус багшийнхаа хайрласан Киришима нэрээр зодоглоно.

Зуны тэмцээнд дөрвөн сэкивакэ зодоглож, бүгд 50 хувийн амжилтаа үзүүлсэн. Тэдний дундаас Кирибаяма тодрон, озэки цол хүртээд байгаа билээ. Харин үлдсэн 3 сэкивакэ ирэх Нагоя башёд гурвуулаа озэки цолны болзол сонсоод байна. Бүгд Зуны тэмцээнд арав болон арваас дээш давсан. Дайэйшёо сүүлийн хоёр башёд 22 давсан бол Хоошёорюү, Вакамотохарү нар 21 даваатай.

Сүмогийн холбооны дүрэмд “Хоёр дараалан түрүүлсэн, эсвэл санякүд 33 давсан бөхөд озэки цол олгоно” гэж заасан байдаг.

Ингэхээр Нагояд тэд амжилттай барилдвал есдүгээр сарын Намрын тэмцээнд таван озэкитэй башё ч болж магадгүй юм.

相关新闻