Гар бөмбөгч охидын шигшээ Ханжоуг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Волейболын 16 хүртэлх насны охидын Азийн АШТ долдугаар сарын 1-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болно. Тус тэмцээнд өрсөлдөх Монголын баг өмнөд хөршийг зорилоо.
Манай баг
тэмцээний “А” хэсэгт БНХАУ, Узбекистаны шигшээтэй учраа таарсан бөгөөд долоодугаар
сарын 1-нд талбайн эзэн БНХАУ, долоодугаар сарын 3-нд Узбекистантай тус тус
тоглох юм.