Туул голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 51 см давжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-08 08:51:19
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туул голын усны түвшин өчигдөр оройны байдлаар 11 см-ээр нэмэгдэж, 288 см болжээ. Энэ нь үерийн аюултай түвшнээс 28 см давсан үзүүлэлт юм.


Тэгвэл 2023.07.08-ны 06 цагийн хэмжилтээр Туул голын усны түвшин үерийн түвшин Улаанбаатар орчимдоо 311 см болж, аюултай түвшнээс 51 см-ээр нэмэгдсэн байгаа тул холбогдох байгууллагууд ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжлүүлж байна.


Туул голын эргийн урт 27 км үргэлжилдэг. Үүнээс ус халих эрсдэлтэй байршлуудад нийт 700 гаруй метр хамгаалалтын далан хийж, хүчитгэж байна.


相关新闻