ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыг Монгол Улсад айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-08 18:11:49
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Владислав Товарищтайович Ховалыг 2023 оны 7 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.


Монгол Улс, Оросын Холбооны Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд худалдаа, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа билээ.


Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыг айлчлалынхаа үеэр Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүн, сайдтай уулзаж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар ярилцахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Монголын эдийн засгийн форум 2023”-д оролцоно.


Мөн тэрбээр “Говь” компанид зочилж, үндэсний баяр наадмыг үзэж сонирхоно.

相关新闻