Оюутан залуусыг Жилинь мужид сургах санал тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-09-14 09:51:40

БНХАУ-ын Жилинь мужийн төлөөлөгчид Төв аймагт ажлын айлчлалын хийлээ. Төлөөлөгчдийг Аймгийн Засаг даргын орлогч Мөнхбаатар болон ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Отгонбат нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар 2017 онд 2 мужийн хоорондын хамтын ажиллагааны талаар онцлон ярилцсан юм. Тодруулбал ХАА-н чиглэлээр түншлэлээ гүнзгийрүүлэх болон үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой төсөл хамтарч хэрэгжүүлэх мөн нийгмийн салбар тэр дундаа эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар голлон ярилцсан юм.

Цаашид аялал жуучлалын чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэх мөн төрийн албан хаагчдын солилцоо, оюутан залуусыг Жилинь мужид сургах асуудлыг дэмжих талаар Жипин мужийн төлөөлөгчдөд санал тавьж эдгээр чиглэлээр ямар арга замаар хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Т.Есүхэйтөмөр

相关新闻