“Монголын сайхан орон-2023” уран бүтээлийн үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-07-10 17:01:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын сайхан орон-2023” үзэсгэлэнг "Эв мөнхийн тусгаар Монгол" уриан дор 5 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэн Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын үйл ажиллгааны салшгүй нэгэн хэсэг юм. Тус үзэсгэлэн Монголын дүрслэх урлагийн өв уламжлал, өнөөгийн чиг хандлага, үндэсний хэв маяг, монгол зураачдын ур чадварыг наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлэх, сурталчлан таниулах зорилготой.

 

Энэ удаагийн үзэсгэлэнд 61 уран бүтээлчийн 70 гаруй бүтээл ирүүлснээс Монгол орны түүх, соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрхийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл, оюуны өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон туурвисан 52 уран бүтээлчийн зураасан зураг, монгол зураг, уран зураг, уран баримал, чимэглэх урлагийн төрлийн 50 гаруй бүтээлийг сонгон дэглэж, наадамчин олон, үзэгчдийн мэлмий, оюунд хүргээд байна.

Тус үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөрөөс энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.




相关新闻