Наадмын хаалтын ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-07-12 10:00:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хаалтын ёслол 21.30 минутад болно.

Хаалтын үйл ажиллагаанд Г.Жаргалсайхан /Соёл-Эрдэнэ хамтлаг/, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Н.Халиун, гитарчин Д.Өлзий-Орших, А.Хаянхярваа / Номин талст хамтлаг/, Sweetymotion болон S4 хамтлагууд оролцоно. Мөн дрон шоу, ёслолын буудлага зохион байгуулах юм.

相关新闻