Б.Хулан нутгийнхаа дэвжээнээс хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-07-18 15:37:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар-2023” Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ОУХМ Б.Хулан хүрэл медалийн эзэн боллоо.


Тэрбээр БНСУ-ын Ми Жэ Ман, Казахстаны Даяна Аманжолова нарыг тус тус ялж хагас шигшээд энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, 2021, 2022 оны дэлхийн аварга Германы Дениз Крахт боолгож ялагдсан юм.

 

Харин хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай Йорданы Какиш Яараг 3:0-ээр ялж монголчуудаа баярлуулж, багийнхаа медалийн тоог нэмлээ.

相关新闻