Байлдааны самбын ууган аварга өрсөлдөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 20 дахь удаагийн жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр байлдааны самбын бөхийн отгон дэлхийн аварга, холимог тулааны тамирчин Г.Баяндүүрэн 62 кг-ын жинд өрсөлдөв. Дорнод аймгийн харьяат Г.Баяндүүрэн хэдийгээр тэмцээнээ дуусгасан ч 2016 онд “Garuda BJJ & MMA” академид жюү жицүгийн спортоор хичээллэн Дэлхийн тулааны спортын наадмаас хүрэл медаль хүртэж, улсын аваргад гурван удаа түрүүлсэн тамирчин.
Холимог тулаанаар ч давхар хүч үздэг Г.Баяндүүрэн
байлдааны самбоор 2017 онд ОХУ-ын Сочи хотод болсон ДАШТ-д 57 кг-д хүрэл
медалиар энгэрээ мялааж байсан бол өнгөрсөн жил Бишкект 58 кг-ын жинд алтан
медаль хүртэж Монголын байлдааны самбын түүхэнд гурав дахь дэлхийн аварга
болсон юм.