Хоошёорюү С.Бямбасүрэн Эзэн хааны цомыг гардаж, озэки цолны болзол хангалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн 9-23-ны өдрүүдэд Нагоя хотын "Aichi Prefectural Gymnasium" ордонд болов.
Зуны тэмцээнд
"Тацүнами" дэвжээний бөх, зүүн жигүүрийн сэкивакэ Хоошёорюү С.Бямбасүрэн
12 даваа, 3 унаатай Эзэн хааны цомыг анх удаа гардсанаас гадна гурван тэмцээний
нийлбэр даваа нь 33 (10-5, 11-4, 12-3) болж мэргэжлийн сүмогийн түүхэнд 257
дахь озэки цолны болзлыг биелүүлсэн байна.
68 дахь ёкозүна
Асашёорюүгийн авга дүү Хоошёорюү сүүлийн өдөр буюу өчигдөр их аварга Хакүхогийн
шавь, "Рэйва эриний мангас" хочит Очиай буюу Хакүохог үватэнагэ мэхээр өвдөг шороодуулсан ажээ. Улмаар нэмэлт барилдаанд маэгашира
Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч болсон юм.