Үер, усны аюулаас урьдчилан сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш орой буюу энэ сарын 25-нд Улаанбаатар хот орчимд, мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө Багануур дүүргийн орчимд усархаг аадар бороо орох магадлал өндөр байна.
Өнөөдөр буюу энэ сарын 24-ний 08.00 цагийн ажиглалтын мэдээг өмнөх өдрийн мөн үеийнхтэй харьцуулахад Сэлбэ, Тэрэлж зэрэг голын усны түвшин 1-3 см нэмэгдэж, Сэлбэ гол Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 8 см давсан байна. Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 45 см нэмэгдэж үерийн түвшинг 18 см даван үерлэж байна.
Иймд
-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх
сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх
сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;
-Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг,
мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан
сэргийлэх уламжлалт аргаас суралцах;
-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн
усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд
барихгүй байх;
-Үер, усны аюулаас хамгаалах далан,
суваг, шуудуу, хашлага барих;
-Үер, усны аюулын талаар хүүхдэд
анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол
мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх;
Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр,
сууцаа барихгүй байхыг НОБГ анхааруулж
байна.