ХӨВСГӨЛ: Урандөш зуслан ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-26 09:22:20

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хүүхэд багачуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлдэг Урандөш зуслангийн байруудад их засвар хийж, гүүрийг сэргээн засварлах шаардлагатайн улмаас  өнгөрсөн 3 жил ажиллаагүй юм. 


Зусланг сэргээн засварлахаар орон нутгийн төсвөөс 192 сая төгрөг шийдвэрлэж Урандөш зуслангийн гүүр, хашаа, амрах шовгоруудад засвар хийж дууссан тул  өнөөдрөөс  хүүхдүүддээ хүлээн авч эхэллээ.


Нэг ээлждээ 60 хүүхэд хүлээж авах боломжтой бөгөөд англи хэлний анхан дунд шатны сургалт зэрэг авьяас чадварыг хөгжүүлэх олон хөтөлбөрийг багтаасан гэдгийг Урандөш зуслангийн захирал М.Сарангэрэл хэлж байлаа.  



Урандөш зуслан 1980 онд үүдээ нээж Хөвсгөл аймгийн сум бүрээс төдийгүй зэргэлдээ аймгууд болох Булган, Орхон, Архангай, Завхан аймаг, Улаанбаатар хотоос хүүхэд багачууд зорин ирж, жилд 2000 орчим хүүхэд амардаг байжээ.

相关新闻