Цагаанчулуутын иргэдийн бүлэг бүтээн байгуулалтын ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-14 16:26:04

Завханы Цагаанчулуут сум орон нутгийн хөгжлийн сангаас 7,5 сая төгрөгийн санхүүжилтээр сумынхаа хогийн цэгийг дарах, цэвэрлэх хайсжуулах ажил хийжээ.

Мөн  цаг уурын ажиглалтын талбайг томруулах хайсжуулах ажлыг нэг сая төгрөгөөр хийсэн байна. Түүнчлэн ОНХСангаар баталсан хуваарийн дагуу сумын төв гудамжыг  хайсжуулах ажилд нийт 6,6 сая төгрөгөөр З.Баярмагнай ахлагчтай иргэдийн бүлэг хийжээ.

Сумын хөдөөгийн гурван багт хоёр гар худаг, сумын төвд инженерийн хийцтэй нэг худгийг  сэргээн засварлах ажлыг нийт 7,0 сая төгрөгийн санхүүжилтээр хийжээ.  

Б.Мягмарсүрэн /Завхан/

相关新闻