Их мастер Т.Мөнхзул Дэлхий цомын гараагаа амжилттай эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-01 17:41:11
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азербайжан улсын Баку хотноо "Дэлхийн цом-2023" тэмцээн 7-р сарын 29-ний өдөр эхэллээ.


Үндэсний шигшээ багийн тамирчин, эмэгтэй Их мастер Төрмөнхийн Мөнхзул эхний даваанд дэлхийн шилдэг шатарчдын нэг Украин улсын тамирчин, Олон улсын мастер, эмэгтэй Их мастер Наталья Букса-г 1.5:05 харьцаагаар ялж, хоёрдугаар шатанд шалгарлаа. Манай тамирчны энэхүү амжилтыг Дэлхийн Шатрын Холбоо онцолж нийтэлжээ.


Хоёрын даваанд Их мастер Т.Мөнхзул маань Герман улсын эрэгтэй Их мастер Элизабет Паецтай тоглохоор боллоо.

相关新闻