Орон сууцны үнэ 8.6 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-17 16:06:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 8.6, өмнөх сарынхаас 0.7 хувиар өсжээ.


Зургаадугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.79 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.96 сая төгрөг байв.


Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.41 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 3.94 сая төгрөг байсныг ҮСХ мэдээллээ. 

相关新闻