Хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Тавантолгой" ХК сүүлийн хоёр өдөр 320 мянган тонн нүүрс арилжсанаа мэдээллээ.
Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн өчигдөрийн нэг удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128 мянган тонн 1/3 коксжих нүүрс, өнөөдөр хоёр удаагийн арилжаагаар 64 мянган тонн эрчим хүчний нүүрс, 128 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ.

Ulaanbaatar