Монголын физикчдийн үндэсний сургалт зөвлөгөөн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-22 08:28:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудын физикийн багш нарыг хамруулсан сургалт зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Тус сургалт, зөвлөгөөнөөр физикийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшлахуй, суралцахуйд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, туршлага, хамтын ажиллагааг бэрхжүүлэн, физикийн хичээлээр хүүхдийг хөгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ үеэр физикийн багш нарт зориулсан эмхэтгэл гаргахаас гадна Азийн Физикийн олимпиадын үеэр ашигласан хэмжих багаж хэрэгслийг ЕБС-иудад хуваарилж, үүн дээр ажиллах сургалтыг ч зохион байгуулах юм.


Монгол Улсын ерөнхий боловсролын 859 сургуульд 1248 физикийн багш ажиллаж байна. Тэдний 45.2 хувь нь эрэгтэй байгаа нь бусад судлагдахуунтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Эдгээр багш нарын 28,4 хувь нь 20-оос дээш жил ажилласан бол 1-10 хүртэл жил ажиллаж буй залуу багш 38,7 хувийг эзэлж байна. Зөвлөх зэрэгтэй 20 физикийн багш байгаа юм.


Сургалт зөвлөгөөнд ЕБС-ийн 750 физикийн багш, Боловсрол, шинжлэх ухааны газар, шинжлэх ухааны мэргэжилтнүүд, их сургуулийн багш нар гээд 800 багш оролцлоо.

 

 

相关新闻