Сурах бичгийг дижитал хэлбэрт шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-25 19:18:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын шинэчлэлийн хүрээнд ЕБС-ийн сурах бичгийг дижитал болгох нь орчин үед хамгийн тохиромжтой хувилбар болохыг эцэг эх, багш сурагч аль нь ч дэмжих буй за. Боловсролын багц хуулийг шинээр баталсантай холбогдуулан “Боловсролын шинэ сэргэлт” чуулганыг зохион байгуулах үеэр Унгар Улсын MOZAIK флатформын Монгол дахь албан ёсны төлөөлөгч О.Чингүүнээс дижитал сурах бичгийн талаар тодруулсан юм. 

 

-БШУЯ-тай хамтраад ЕБС-ийн сурах бичгийг дижитал болгох флатформ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа тухайгаа ярина уу?

-Манай улсад цахим шилжилт эрчимтэй өрнөж байгаа. Бид Унгар улсын, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дижитал боловсролын MOZAIK флатформыг Монголын ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчдад нэвтрүүлэх зорилгоор БШУЯ-тай хамтын ажиллагааг эхлүүлж байгаа. Энэ флатформ нь багш болон сурагчдын хөгжилд зориулан олон улсын стандартаар хийгдсэн байдаг. 


-Дижитал сурах бичгийг нэвтрүүлэх техникийн болоод боловсон хүчний боломж хэр байгаа вэ?

-Хамгийн хямд зардлаар олон улсын стандартад нийцсэн сайн хөтөлбөрийг хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх шийдэл гаргаж байгаа. Эхний ээлжинд дунд, ахлах ангийн бүх сурах бичгийг монгол хэлээр хөрвүүлнэ. Дараа нь улсын хэмжээнд 36 217 багшдаа энэ флатформыг хэрхэн хэрэглэхийг зааж сургана. Манайхаас 6-10 хүн Унгарт очиж, сурах бичгээ дижитал хэлбэрт оруулахад суралцсаны дараа 15-20 сургагч багш бэлтгэснээр цааш нь дэлгэрүүлэх юм. Нэг багшийг флатформтой ажиллаж сургахад 60 цаг хэрэгтэй гэдэг. Боловсролын Ерөнхий газартай хамтран үе шаттай хэрэгжүүлж, зайнаас болон танхимаар сургаад, нэгдсэн сургалт явуулж түгээх боломж бий. 


-Дижитал сурах бичгээ хэзээнээс хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Хэрэв БШУЯ-тай тохиролцож чадвал 6 сарын хугацаанд бүрэн нэвтрүүлэх боломжтой. Энэ хичээлийн жилийн гуравдугаар улирал буюу ирэх оны 2 дугаар сарын нэгнээс бүх сурах бичгийг монгол хэл рүү хөрвүүлж дуусган, флатформдоо 100 хувь оруулж, улс даяар нэвтрүүлэх боломж бий. Дижитал сурах бичгийг алсын зайнаас илүү интеактив байдалтай, ойлгомжтой, сүүлийн үеийн шийдэлтэй хэрэглүүлэхээр төлөвлөж байна.



-Флатформыг интэрнэтгүй орчинд ашиглах боломжтой юу?

-Боломжтой. Бид сурах бичгийг гар утас, таблет, компьютер гээд бүх ухаалаг хэрэгслээс ашиглах боломжтойгоор хийж байгаа. Боловсрол мэдээллийн төвтэй зөвлөлдсөний үндсэн дээр өргөтгөл хийснээр дата унагахгүйгээр бүх төрлийн ухаалаг төхөөрөмжөөс хэрэглэх боломжтой. Үүний тулд эхлээд интернэтээр сурах бичгээ татаж аваад офлайн мөүд-ээр хэрэглэж болно. Тухайлбал, химийн 8 дугаар ангийн сурах бичиг гэхэд ерөнхийдөө зураг текст байдгийг илүү задалж, ойлгомжтой дижитал болгоно. Манай улсын 321 сумын хүүхдүүдэд зайн сургалт хийдэг “Мэдлээ” сургуультай хамтран багш нараа хөгжүүлснээр зайн сургалтыг илүү үр дүнтэй, чанартай явуулах боломжтой.


-Сурах бичгийг дижитал болгохын давуу талыг дурдвал?

-Флаторм нь тайлбар, видео, янз бүрийн түүл, аудиотой гээд агуулгын сан нь асар томҮүн дээр бид монголын өв соёл, зан заншил, дуу хуур, хөгжим, паленталоги зэргийг оруулж өгснөөр түүх соёлоо олон улсын стандартад нийцүүлсэн тус флатформд нэмж, дэлхийн хүүхдүүдэд хүргэж болж байна. Боловсрол алслагдахгүй цаг үед бид амьдарч байгаа шүү дээ. Дэлхий даяар тархан суугаа бүх монгол хүүхдэд үүнийг хүргэх зорилготой. Гадаад орнуудад амьдарч буй монгол эх хэлний хувьд хоцрох эрсдэл үүсдэг. Тэдгээрт зайн сургалтаар монгол хэл, соёлоо мэдэж, суралцах боломж бүрдэнэ. Хэрэглэснээс хойш 3-4 жилийн дараа үр дүн нь харагддаг.


-Өөр улс оронд нэвтрүүлсэн туршлага бий болов уу?

-Энэ флатформыг дэлхийн 46 оронд 40 хэлээр гаргасан байгаа. Манай улс тус флатформыг нэвтрүүлснээр 41 дэх хэл нь монгол болох юм. 



 

相关新闻