Айл өрхүүдийн халаалтыг өгч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-16 11:49:31

Халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” компани энэ сарын 15-ны байдлаар 890 орон сууцны барилга, 24 цэцэрлэг, 14 сургууль, 13 эмнэлэг, 140 аж ахуйн нэгжид халаалт өгөөд байна.

Харин Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар 1801 орон сууцны барилга,  38 цэцэрлэг, 19 сургууль,140 аж ахуйн нэгжид халаалт өгчээ. Мөн Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар 15 халаалтын зуух, 2 тусгай  зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, алслагдсан дүүргийн 2 зуухыг галлагаанд оруулсан байна.

М.Бумсүрэн

相关新闻