Манай улсад 400 мянга гаруй жуулчин иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 431,130 жуулчин манай оронд ирж, дунджаар 650 сая орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байна.
Жуулчдын урсгалыг нэмэх, Монгол орныг сурталчлахаар энэ оны
2, 4, 6 дугаар сард шууд нислэгтэй Япон, БНСУ, БНХАУ-д “Welcome to Mongolia” үйл
ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Мөн энэ онд улсын хэмжээнд 69 үйл
ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний 3 улиралд болох үйл явдлыг амжилттай
зохион байгуулж дууссан. Ач
холбогдлоороо чухалд тооцогдох томоохон үйл ажиллагааны нэг нь Монголын Эдийн засгийн форум, Nas Summit гэдгийг БОАЖЯ онцлов.