ХӨВСГӨЛ: Ургац хураалтад төрийн албан хаагч, оюутан сурагчдыг оролцуулах уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-06 14:52:25

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас, цас орж цочир хүйтрэх төлөвтэй байна.


Иймээс ургац хураалтын ажлыг үр дүнтэй шуурхай зохион байгуулах шаардлагатай байгаа тул Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ургац хураалтад төрийн албан хаагч, оюутан сурагчдыг оролцуулах уриалга гаргалаа.


Тус аймгийн хэмжээнд 17080 га-д үр тариа, үүнээс 16856,9 га-д улаанбуудай, 257 га-д төмс, 243 га-д хүнсний ногоо, 925 га-д малын тэжээл, 2022 га-д тосны ургамал, 101 га-д жимс, жимсгэнэ нийт 20328 га-д тариалалт хийжээ.

相关新闻