Японы соёлын наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-06 16:03:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК хамтран “Япон соёлын наадам-2023”-ыг энэ сарын 9, 10-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.


Наадмын үеэр Японы соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амтлахын зэрэгцээ худалдан авах боломжтой. Энэ үеэр улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд, залууст зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг болохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 


Түүнчлэн, кимоно өмсөж зураг авахуулах, мацури хөгжөөнт тоглоом наадгай, аялал жуулчлалын мэдээлэл, соробан сампин, үнэгүй сугалаа, хүүхэд багачуулд зориулсан хөгжөөнт наадгай зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулах юм. Японы үндэсний хөгжмийн хамтлаг, уран бүтээлчдийн тоглолт болохоос гадна “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны, “Япон орныг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн болно.

相关新闻