УГЗ Ц.Чулуунбат “Амьдралын бэлэг" тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-19 16:22:57

УГЗ, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат шинээр гаргасан "Амьдралын бэлэг", "My street" цомогт багтсан болон олны хүртээл болсон уран бүтээлүүдээрээ рок попын уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийх гэж байна. 

Тус тоглолтын найруулагчаар Н.Халиун, гүйцэтгэх продюсерээр М.Болд ажиллаж байна.

Тоглолтод "Амьдралын бэлэг" шинэ уран бүтээл, "My street" Unplugged, "Chuka & Friends" дуэт дуунууд эгшиглэх юм. Мөн дуучин С.Наран, А.Хишигдалай, Б.Маралжингоо, Б.Баярцэцэг, Т.Дэлгэрмөрөн болон “Харанга”, “Freezone”, “Guys”, “3 охин” хамтлаг оролцон ая дуугаа өргөх юм.

Тоглолтын тасалбар нь 30-60 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд ирэх сарын 7, 8-нд UB Palace-ын концертын их танхимд болно.

Ж.Болор

相关新闻