Завхан аймаг сүүлийн зургаан жил 260-аад мянган мод тарьж ургуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-19 22:11:51

Завхан аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн хавар, намар “Бүх нийтээр мод тарих” ажлыг өрнүүлж таван жилийн хугацаанд 237 мянган мод тарьж ургуулжээ.

Харин 2016 оны хавар 15038 ширхэг модыг айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэйгээ хамтран тарьжээ. Сүүлийн зургаан жилийн хугацаанд 1500-аад аж ахуйн нэгж байгууллага, 24000 гаруй иргэн мод тарих ажилд оролцжээ. Өнөөдөр нийт тарьсан модны амьдралтын хувь нь 85 хувьтай ургаж байна. Аймгийн хэмжээнд улиас, бургас, хайлаас, шар хуайс, чацаргана, үхрийн нүд, монос, бүйлс, агч, голт бор, тэхийн шээг, гацуур, шинэс, саваа мод, гүйлс зэрэг 20 гаруй төрлийн модыг тарьж ургуулжээ.

Түүнчлэн ойжуулалтын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр болон өөрсдийн нөөц хөрөнгөөр жил бүр хийж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөр 590 га газар, нийт 1000 аад талбайг ойжуулжээ. Харин орон нутгийн төсөв болон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар өөрийн хөрөнгөөр 500-гаад га газар ойжуулалтын ажлыг хийсэн байна.

Б.Мягмарсүрэн/Завхан/  

相关新闻