ЗАВХАН: Солонгот, Загастай, Ганцын давааны автозамын зорчих хэсгийг аюулгүй болгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Цас орж шуурсны улмаас Солонготын давааны замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа
үүссэн байгаа тул жолооч нарыг болгоомжтой зорчихыг сануулж байна.
Аравдугаар сарын 6-ны өдрийн 14.00 цагийн байдлаар А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын давааны замын цасыг цэвэрлэх, давс элсэн холц цацаж зорчих хэсгийн замыг аюулгүй болгож байна.
Завхан АЗЗА ТӨХК-ийн шуурхай ажлын баг нэг автогрейдэр, 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Солонгот, Загастай, Ганцын
даваанд цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсэж болзошгүй нөхцөл байдал
хоёр хоногийн давтамжтай үүсэж байна.
Одоогийн байдлаар Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн 245-456 км хайрган хучилттай автозамын халтиргаа гулгаа үүссэн хэсэгт давс, элсэн хольц цацаж зорчих хэсгийг аюулгүй болгоод байна.
Гэсэн хэдий ч А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн
даваа, А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа,
А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн Ганцын давааны авто замын хөдөлгөөнд
оролцогч жолооч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.
Өнөөдрийн байдлаар дээрх даваануудад шуурхай ажлын багууд ажиллаж байгаа гэж Завхан АЗЗА ТӨХК-аас мэдээлэв.