Есдүгээр сард 2.9 тонн үнэт металл худалдан авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-09 12:52:31

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны есдүгээр сард 2,901.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнийхээс өссөн дүнгээр 13.2 тонн үнэт металл худалдан аваад байна.


Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,608.5 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 714.5 кг үнэт металл худалдан авчээ.



Төв банкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд энэ оны 9 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 213,818.68 төгрөг байлаа.


 

相关新闻