Бяцхан хөгжимчид сонгодог хөгжмийн аялгуугаар үзэгчдийн сонорыг мялаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2016-09-20 17:01:53

"ANU MUSIC" xөгжмийн сургуулийн сурагчдын тайлан тоглолт энэ сарын 24-нд болно.

Тус xөгжмийн сургууль нь байгуулагдаад хоёр жил болж буй. "ANU MUSIC" анх студи хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол өдгөө төгөлдөр хуур, хийлийн төрөлжсөн сургалт явуулдаг болжээ. 

Тоглолт Улсын филармонийн концертын танxимд болох бөгөөд нийт 4-14 орчим насны 20 гаруй суралцагч өнгөрсөн хугацаанд сурсан мэдснээ эцэг эх, найз нөхөд, багш сурган хүмүүжүүлэгчид болон үзэгч олондоо тайлагнах юм. 

Өөрөөр хэлбэл бяцхан хөгжимчид сонгодог хөгжмийн аялгуугаар үзэгч олныхоо сонорыг мялаана. 

 

Б.Туул

相关新闻