"Эрүүл амьдрал-идэвхтэй хөдөлгөөн" намрын спартакиадыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-20 17:18:53

Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд "Эрүүл амьдрал-идэвхтэй хөдөлгөөн" намрын спартакиадыг зохион байгууллаа.

Албан байгууллагын ажилчид, иргэдийн бие бялдарыг чийрэгжүүлэх, амьдралын зөв хэв маягийг сурталчлах зорилготой уг арга хэмжээг сумын ЗДТГ, Эүүр мэндийн төвтэй хамтран амжилттай зохион байгуулжээ. Дээрх арга хэмжээнд байгууллага, иргэд идэвхитэй оролцож албан байгууллага, ААН, байр хорооллын таван баг зургаан төрлөөр өрсөлдсөн байна. Авхаалж самбаа, идэвхээрээ Ц.Буянхүү ахлагтай баг тэргүүлж, ЕБДСургуулийн хамт олон дэд байранд шалгарч, ЗДТГазрын хамт олон гутгаар байр эзэлжээ.

Тус сумын хувьд жил бүр намрын спартакиадыг зохион байгуудаг юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻